ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ
Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Засаг даргын орлогчоор Мягмарсүрэнгийн Батзоригийг томиллоо.
Шинээр томилогдож буй орлогч даргын ажлыг өнөөдөр хүлээлгэн өгч, аймгийн Засаг даргын зүгээс “аймаг, орон нутгийн хөгжилд аж ахуйч сэтгэлээр хандаж, нийгэмд тулгамдаж буй асуудалд манлайлан, хурдтай, эрч хүчтэй ажиллах”-ыг хүслээ.
М.Батзориг нь 1984 онд төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
- 2001-2005 онд ШУТИС-ын Компьютерийн программ хангамж мэргэжил,
- 2011-2013 онд “Шихи хутуг” ХЗДС-ын Эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
- 2017-2019 онд МУИС-ын Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2003-2014 Өвөрхангай аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст багш, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2013-2018 онд Өвөрхангай аймгийн НАМЗХ-ны дарга
- 2016-2024 Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дэд дарга
- 2016-2024 УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн бие төлөөлөгч
- 2006-2010 онд Монголын залуучуудын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар холбооны тэргүүлэгч
- 2008-2010 Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Өвөрхангай салбарын дарга
- 2017-2021 Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Ерөнхийлөгч
- 2019-2021 Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны Ази, номхон далайн бүсийн зөвлөлийн гишүүн
- 2003 оноос Өвөрхангай аймгийн “Ирмүүн” бүжгийн спортын холбоог үүсгэн байгуулагч, тэргүүн
- 2014-2019 Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Ардын намын Бага хурлын гишүүн
- 2014 оноос Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны гишүүн
- 2020-2024 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2023-2024 Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, Эрх зүйн бодлогын хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан.
2024-11-22 16:23:39