Мэндчилгээ
Оюун билэгт эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, төрийн зүтгэлтэн, авьяастнуудын өлгий нутаг, хангай, тал хээр, говь хосолсон үзэсгэлэнт өврийн сайхан хангай нутгийн зон олныхоо өмнөөс Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.
Өвөрхангайчууд бид оюуны их өв, соёл, бахдам замналтай гайхамшигтай сайхан ард түмэн билээ. Бид бүхэн төрөлх нутаг, ард түмнийхээ төлөө оюун билэг, мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө бүрнээ зориулж иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хүний хөгжлийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна.
Бидний зөв шударга бодлогын үр дүнд, өмнөх амжилтаа бататгасан, төр нь бат, иргэд нь ажилтай, бизнесийн таатай орчин бүрдсэн, түүнийхээ үр шимийг хүртсэн он жилүүд байх болно гэдэгт бат итгэлтэй байна. Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд бид төрийн үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртэх боломжтой болсонд талархаж байна.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөж, аймгийнхаа албан ёсны цахим хуудсаар байнга зочилж, орон нутгийн хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье.
Та бүхний оюун ухаан цэцэн мэргэн, ажил үйлс нь өөдрөг, аж амьдрал нь өнгөлөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
2023-11-13 13:29:51