• Албан ёсны цахим хуудас
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилго, зорилт болон хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон "Эрхэм зорилго"-ыг хангахад чиглэсэн 2024-2028 онд баримтлах стратеги чиглэл:

Стратегийн зорилго 1:

  • Хүний хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангаж , нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хамрах хүрээг өргөжүүлж, гэр бүлд ээлтэй жендерийн мэдрэмжтэй цогц бодлого хэрэгжүүлнэ. 

Стратегийн зорилго 2:

  • Эдийн засгийн зорилтот түвшинг бүрэн хангаж, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэн олон тулгуурт эдийн засаг бүхий өрсөлдөх чадвартай аймаг болно.

Стратегийн зорилго 3:

  • Засаглалын зорилтот түвшинг бүрэн хангаж, нутгийн захиргааны байгууллагын бүх түвшинд засаглалын хариуцлага, шударга ёсыг мөрдүүлж, цахим технологид тулгуурласан, иргэдэд тэгш боломж олгодог, оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлнэ. 

Стратегийн зорилго 4:

  • Ногоон хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалын баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Стратегийн зорилт нь салбар бүрийн арга хэмжээтэй уялдсан байгаа тул файлаас дэлгэрэнгүй харна уу. 

2024-01-20 10:34:23