Аймгийн эдийн засгийн нөөц боломж болон зах зээлийн багтаамжийн судалгаанаас үндэслэн Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудыг дараах байдлаар тодорхойлсон.
- Хөдөө аж ахуйн салбар
- Аялал жуулчлалын салбар
- Худалдаа үйлчилгээ, тээвэр логистикийн салбар
- Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар
- Уул уурхайн салбар
Өөрийн нөөц бололцоонд тулгуурлан хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, барилгын материал, худалдаа үйлчилгээний салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх, логистикийн цогц дэд бүтэц, уул уурхайн салбарыг алс хэтдээ хөгжүүлэх салбар гэж тодорхойлсон.