• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр сумын төвд 150 хүүхдийн цэцэрлэг барих -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2020-03-10
Тендер шалгаруулалтын нэр: Арвайхээр сумын төвд 150 хүүхдийн цэцэрлэг барих
Тендер шалгаруулалтын дугаар: ӨВАОНӨГ/202012037

 

 Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Арвайхээр сумын төвд 150 хүүхдийн цэцэрлэг барих  -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2019, 2018 оны Борлуулалтын орлогын дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2018 оны дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  
  • Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)

Тендерийн хамт 19,600,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 
Тендерийг 2020 оны 04 -р сарын 10 -ны өдрийн 09 цаг 00 минут -аас  өмнө ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2020 оны 04 -р сарын 10 -ны өдрийн 09 цаг 30 минут -т нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг , П.Гэндэнгийн гудамж , Нутгийн удирдлагын ордон , 516 , Утас: 70322307 , Факс:
Имэйл хаяг:
Веб сайт: http://procurement.ov.gov.mn/
2020-03-10 00:00:00