2021-04-12
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан түүхэн номыг хийх ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 11 цаг 50 минутаас өмнө info@ov.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 12 цаг 40 минутад нээнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Ажлын даалгаврыг доорх өгөгдлөөс татаж харна уу.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
Нутгийн удирдлагын ордон, 315 тоот, www.uvurkhangai.mn, Утас: 7032-3990