• Албан ёсны цахим хуудас
АЛЬФИЙН НУРУУНААС 200 ЭМ ЯМАА, 4 УХНЫГ ӨВӨРХАНГАЙД АВЧИРЛАА

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсын Альфийн нуруунаас “Заанан” үүлдрийн 200 эм ямаа, 4 ухныг Өвөрхангай нутагт авчирлаа. Хоногт 2-3 литр сүү гаргадаг, бөгөөд 5-6 дахин бага тэжээл хэрэглэдэг, үр хөврөлийн аргаар жилд хоёр удаа ишиглэх боломжтой уг ямаануудыг Тарагт сумын Засаг даргын захирамжаар тус сумын нутагт хорио цээрийн дэглэмд сарын хугацаатай байлгаж байгаа юм. Цаашид нутагшуулах, үржүүлэх боломжтой гэвэл сүүний үйлдвэрлэлийн чиглэлээр тэжээж, Арвайхээрчүүдийг хямд, чанартай сүүгээр хангах боломжийг нээнэ.

    Эдгээр ямаа нь том биетэй, босоо чихтэй, олон янзын толбо бүхий зүстэй, тэсвэр хатуужил сайтай, амьдын жин нь 60-65 кг, жилдээ 3,5 хувийн тослогтой 1000 л сүү өгдөг байна. бусад хөхтөн амьтны сүүг бодвол уургийн амин хүчлийн найрлага болон генетикийн өвөрмөц бүтэцтэй, ээдмийн барьцалдах чадвар сул, уургийн шингэц сайтай учраас бага насны хүүхдэд илүү тохиромжтой. Сүүний тослогийн тосны хүчлийн үлдэгдэл буюу нүүрстөрөгчийн гинжийг хүний бодисын солилцооны алдагдлын өвчнүүдэд эмчилгээний зориулалтаар ашигладаг. Иймээс эдгээр ямааны сүүг сувиллын болоод эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой юм байна.Үүнээс харахад эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

2013-06-20 01:08:50