Төрийн албаны зөвлөлөөс Бүгд Найрамдах Казакстан улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч онд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр Монгол улсаас 2 төрийн албан хаагчийг Казакстан улсын төрийн захиргааны академид магистрын зэрэг хамгаалах 1 жилийн тусгай хөтөлбөрт сургалтад хамруулжээ. Уг хөтөлбөрт 2017-2018 онд “Бүс нутгийн хөгжил” сэдвээр магистрын зэрэг хамгаалах аймаг, нийслэлийн харьяаны нутгийн захиргааны 2 албан хаагчийг хамруулах юм байна.