БНСУ-ын Ханнарэ төрийн бус байгууллагын тусламжтайгаар, иргэн Ц.Батжаргалын санаачилгаар жил бүр Арвайхээр сумын EБС-ийн 9-р ангийн сурагчдын дунд Алтан хонх буюу " "Golden bell" асуулт хариултын тэмцээнийг 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж түрүүлсэн хүүхдийг БНСУ-д бүх зардлыг нь дааж 7 хоног аялах эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд 50 гаруй хүүхэд оролцсоноос Мэргэд сургуулийн 9-р ангийн 2 сурагч түрүүлж Солонгос улсад 7 хоног аялах эрхийн бичгээр шагнагдлаа. Мөн 2016 онд түрүүлсэн 1 сурагч, тус хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж, туслаж ирсэн аймгийн 2 багш, нийт 5хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 11 сарын 17 ноос эхлэн Пусан хоттой танилцах аялалаар явж байна.
Аялалын хүрээнд Пусан хотын аялал жуулчлалын салбарын томоохон үзвэрүүдийг үзэж, шүдний эмнэлэгт шүдээ үзүүлэн, эмчилгээ хийлгэж, мөн нүдний эмнэлэгт нүдний бүрэн үзлэг шинжилгээнд орох зэрэг эрүүл мэндийг онцгойгоор дэмжсэн гайхалтай аялал болж байгаа юм. Энэ бүх боломжийг олгосон Пусаны хотынхийдийн тэргүүн хамба лам Шим Сан багшдаа талархаж байгаагаа тус аялалын багийнхан илэрхийлж байлаа.Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар байх болно гэдгийг БНСУ-ын Ханнарэ төрийн бус байгууллагын хамт олон онцлон дурдаж байсан юм.