• Албан ёсны цахим хуудас
“Хятадын соёл, аялал жуулчлалын баяр-2018” арга хэмжээ 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулагдана

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Аймгийн Засаг даргын Тамгын газар Хятад Монголын найрамдлын нийгэмлэг хамтран “Хятадын соёл, аялал жуулчлалын баяр-2018” арга хэмжээг 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулна.

 Тус арга хэмжээний нээлт 8 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт эхлэх бөгөөд энэ үеэр Хятадын Шаньдун мужийн уран зургийн галерейн үзэсгэлэнг дэлгэж, Хятадын цаасан урлагийн сургалтыг сонирхсон иргэдэд үнэ төлбөргүй зааж сургах юм. Энэ хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 25-ны 18:00 цагт Монголын рок, поп урлагийн ноён оргил Соёл-эрдэнэ, Өргөө, Хөх тэнгэр хамтлагийн уран бэтээлчдийн тоглолт аймгийн Хөгжимт драмын театрт үнэ төлбөргүй болно. Эрхэм Өвөрхангайчууд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

 

2018-08-23 11:09:08