Манай аймаг тус хоттой 2011 оноос хойш газар тариалангийн салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд аймгийн хөдөө аж ахуйн салбараас 19 иргэн Такикаво хотод мэргэжил эзэмшиж туршлага судалж аймагтаа цагаан будаа, бөөрөнхий сонгино тариалж байгаа юм. Цаашид дэд бүтэц болон сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдээ илгээж сургах, дадлагаар ажиллуулахаар санамж бичигт тусгав.
Арлын орноос ирсэн зочид болох Такикава хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү тэргүүтэй төлөөлөгчид Арвайхээр хотын бөөрөнхий сонгино үрслэгээр тарих загвар аж ахуйтай танилцаж, “Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдааг сонирхсон юм. Мөн барилгын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх боломжийг судлах зорилгоор "Хангамж" группийн үйл ажиллагаатай танилцлаа.