Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Өвөрхангай аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж, мэдээлэл технолгийн /IT/ чиглэлээр Энэтхэг улсад 2-2.5 жилийн хугацаанд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ.
Тавигдах шаардлага:
-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
-Өвөрхангай аймгийн харьяат, 25-40 насны иргэн байх
-Тухайн хичээлийг ойлгож, эзэмших англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх
Сонирхсон иргэд 2019 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд ажлын цагаар Нутгийн удирдлагын ордны 201 тоот өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. Харилцах утас: 7032-3086
Жич: Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тэтгэлэгт хөтөлбөрт 5 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулна.