• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймагт 48213 иргэн үнэт цаасны дансаа нээлгэж, хувьцаагаа баталгаажуулаагүй байна

 “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-өөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг (1072 хувьцаатай иргэн 96.480 төгрөг) олгохоор шийдвэрлэж, мөнгөн хөрөнгийн гүйлгээг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн үнэт цаасны дансанд шилжүүлэхээр тогтоосон билээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 48213 иргэн дансаа нээлгээгүй байгаа судалгаа гарсан бөгөөд эдгээр иргэдийн нэр дээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа 46.5 сая төгрөгийн хөрөнгө баталгаажаагүй байна.

Хэрэв иргэн та “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн өөрт хуваарилагдсан 1,072 хувьцааныхаа эзэмшигч болоогүй бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компани буюу Брокер дилерийн компанид хандан заавал үнэт цаасны дансаа нээлгэж, хувьцаагаа баталгаажуулах ёстой. Ингэснээр та хувьцааны ногдол ашгаа авах боломжтой болохыг анхаарна уу. 

 Иргэд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө амжиж бүртгүүлэхгүй бол ногдол ашгаа авч чадахгүй юм байна.

 

Сумдын нэр

Үнэт цаасны дансгүй иргэдийн тоо

1

Арвайхээр

16459

2

Баруунбаян-Улаан

1193

3

Бат-Өлзий

1866

4

Баянгол

2004

5

Баян-Өндөр

1496

6

Богд

1929

7

Бүрд

1227

8

Гучин-Ус

825

9

Есөнзүйл

1206

10

Зүүнбаян-Улаан

1934

11

Нарийнтээл

1110

12

Өлзийт

1085

13

Сант

1235

14

Тарагт

1555

15

Төгрөг

861

16

Уянга

3466

17

Хайрхандулаан

630

18

Хархорин

5927

19

Хужирт

2205

           НИЙТ

48213

 

2020-03-23 13:08:42