Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб 11 дүгээр сарын 18-ны 18:00 цагт хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм. Тухайлбал:
Харж хандах хүнгүй ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнсний хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг Арвайхээр сумын ЗДТГ-т,
Хивэгний хомсдол, үнийн өсөлтөнд судалгаа хийж, хяналт тавихыг ШӨХТГ-ын аймаг дахь улсын байцаагчид,
Идэш хоолоо хяналтын постоор дамжуулан авах айл өрхийн тоог өдөр бүр нэгтгэн мэдээллэхийг Мал эмнэлгийн албанд,
Өвөрхангай аймгийн А0301, А0302 улсын чанартай авто замаар дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийг тодорхой тоо, цаг хугацаанд гуперлэн нэвтрүүлэхийг Цагдаагийн газарт,
Шатахуун түгээгчдийнхээ аюулгүй байдал, халдвараас хамгаалах арга хэмжээг чангатгахыг ШТС-уудад,
Хальтиргаа, гулгаатай замд давс цацаж, замын ослоос урьдчилан сэргийлэх ажлыг Арвайхээр ТҮК-д,
Хүнс худалдааны төвүүдэд халуун хэмжигч, гар ариутгагч зэргийг заавал байлгаж, халдвар хамгааллын арга хэмжээ авахыг МХГ болон худалдаа эрхлэгчдэд тус тус үүрэг болголоо.
Мөн авто тээврийн хяналтын постоор нэвтэрч буй хүмүүсийн асуумж судалгааг цахим сүлжээ ашиглан бүртгэх, бодис биш ягаан туяа ашиглан ариутгал халдваргүйтгэлийг хийх, БОЭТ-д цагийн байдал авч дадлага сургуулилт хийх, БОЭТ-ийн хэвтэн эмчлүүлэгчдийн төрөх, хүнд өвчтөнөөс бусад гэрийн эргэлтийг хориглох, улсын чанартай авто зам дагуух гэр гуанзуудын үйл ажиллагааг зогсоох, хүнс тээвэрлэлтийн жолооч болон Улаанбаатар хотоос зөвшөөрлийн бичигтэй ирж байгаа хүмүүсийг гэрийн дэглэм сахиулж, хараа хяналтыг сайжруулах зэрэг олон асуудлыг хурлын үеэр авч хэлэлцэв.