ӨНӨӨДӨР 4 ХҮН ЭМНЭЛГЭЭС ГАРЧ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД ШИЛЖЛЭЭ

Халдвар илэрсэн иргэдийг БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Хужирт сумын тусгаарлах эмнэлэгт эмчилж байна. Өнөөдөр/2021.04.04/ БОЭТ-өөс 4 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 26 болж байгаа юм. Одоо БОЭТ-д 25, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 7, Хужирт сумын тусгаарлах эмнэлэгт 48 нийт 80 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс 75 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр, 2 хүний биеийн байдал хүнд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2021-04-04 00:00:00