• Албан ёсны цахим хуудас
Сүүлийн 24 цагт гурван халдварын гурван тохиолдол бүртгэгдлээ
Аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 17-ны өдөр 678 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс PCR шинжилгээний сорьцыг 473 хүнээс авахад 470 нь сөрөг, гурван эерэг тохиолдол бүртгэгдлээ.Баян-Өндөр суманд батлагдсан голомтоос эх үүсвэртэй 2, Арвайхээр суманд Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний ойрын хавьталын хүмүүсийг гэрийн_ажиглалтад авсан бөгөөд Баянгол сум, Төв аймаг руу ойрын хавьталын хүмүүс явсан маршрутыг тогтоогоод ажиллаж байгаа юм. Мөн сорьц цуглуулах ажл эхэлсэн тухай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Түргэвчилсэн шинжилгээнд 205 хүнийг хамруулахад бүгд сөрөг гарсан байна.

 

2021-05-18 14:35:49