• Албан ёсны цахим хуудас
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Өнгөрөгч хавар байгалийн гамшигт үзэгдэл багагүй нүүрлэж, хүчтэй шороон шуурганы улмаас олон айл өрх орон гэргүй үлдсэн. Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс эдгээр айл өрхүүдэд гэр олгох, мөнгөн тусламж үзүүлэх төслийг Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.
Өнөөдөр Өвөрхангай аймгаас 12 өрхөд өргөө цагаан гэр, 104 өрхөд эрүүл ахуйн багц олгож, 70 өрхөд мөнгөн тусламж үзүүллээ. Шороон шуурганы улмаас амссан хохирлын хэмжээ, өрхийн орлого, амжиргааны түвшин, ам бүлийн тоог харгалзан энэхүү тусламжийг олгож байгаа юм.
Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон хамт олонд нь талархал илэрхийлье.

 

2021-08-24 12:22:32