Япон улсын Такикава хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо. Өвөрхангай аймаг Такикава хоттой 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Такикава хотын ахлах сургууль, Арвайхээр сум дахь Улсын тэргүүний “Мэргэд” сургууль хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтарсан судалгаа хийх, сурагч солилцоогоор туршлага хуваалцах саналтай иржээ. Мөн “Онцгой байдлын алба"-нд зарлан мэдээллэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгөхөөр боллоо. Удахгүй иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин хандивлахаар бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн Мизүгүчи Нориказү хэллээ.
2022-06-24 16:51:58