• Албан ёсны цахим хуудас
Политехникийн коллежид “Фулбрайтын англи хэлний туслах багш” хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.
????????????????
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Жон Дваэртэй уулзаж, Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо. АНУ-ын ЭСЯ-аас манай аймагтай боловсролын салбарт хамтран ажилладаг бөгөөд багш, сурагчдад англи хэлний мэдлэг олгох чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн юм. Тухайлбал, сүүлийн хоёр жилд “Access” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 17 сурагчийг хамруулан англи хэлний өндөр мэдлэгийг олгоод байна. Мөн энэ оны 1 дүгээр сараас эхлэн аймгийн Политехникийн коллежид “Фулбрайтын англи хэлний туслах багш” хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Жон Дваэр Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ эдгээр хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Бидний зүгээс Өвөрхангай аймгийн багш, сурагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд хамруулах, тус улсын дунд сургуулийн багш, сурагчидтай харилцаа тогтоон ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлээд байна.

 

2022-06-27 14:57:00