• Албан ёсны цахим хуудас
Польш Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт айчиллаа.
Ирэх 11 дүгээр сард БНПУ-ын Соёлын өдрүүдийг Монгол Улсад зохиох гэж байгаатай холбогдуулан Польш Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт дахин ирж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнтэй уулзалт хийлээ. Ромын Пап IV Иннокентийн элчээр 1246 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд босгосон бөгөөд ирэх 11 сарын 20-иор нээлтийг хийх, тэр үеэр Польшийн дуучны тоглолтыг Арвайхээр суманд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн 11 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр орны ХААИС-ийн хамтарсан уулзалтанд Өвөрхангай аймгийн холбогдох албаныханг оролцохыг тэрбээр урьсан юм. Аймгийн Засаг дарга И.Доржсүрэн дээрх үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлээд ХААИС-ийн уулзалтын үеэр Өвөрхангай аймгаас экспортод гаргах боломжтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дээжээр үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр санал солилцох хүсэлтийг тавьлаа.

 

2022-10-21 14:10:19