Франц Улсын Аллиер мужийн АПАУ нийгэмлэгийн төлөөлөгчийн баг Өвөрхангай аймагт ажиллаж байна
Тус нийгэмлэгийн тэргүүн Катэрин Бүшэ, дэд тэргүүн Мари Одил Дитэх болон хүүхдийн эмч, сувилагч, бариа засалч, нийгмийн ажилтан, сэтгүүлч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй баг Хархорин, Баян-Өндөр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Сант, Арвайхээр суманд ажиллаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, газар тариалангийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.
Өвөрхангай аймаг АПАУ нийгэмлэгтэй 20 гаруй жилийн турш найрсаг харилцаа тогтоож ирсэн. Энэ хугацаанд эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажилласан байна.
2023-04-10 19:05:31