Бүгд Найрамдах Солонгос улсын Чэжү арлын Хөдөө аж ахуй, хүнсний товчооны дарга Мүн Гён Самаар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Өвөрхангай аймагт айлчиллаа.
Өмнөд Солонгосын бие даасан хотын статустай, аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг болох Чэжүд Өвөрхангай аймгаас улирлын чанартай гэрээт ажилчин ажиллуулах, улмаар хөдөө аж ахуй чиглэлээр төсөл хөтөлбөрт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.