НСУ-ын түүх соёлын хот Гёнжү хотноо NEAR Холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал боллоо. Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо буюу NEAR нь 6 улсын 79 орон нутгийг эгнээндээ элсүүлсэн Зүүн Хойд Азийн олон талт харилцааны төлөөлөл платформ бүхий томоохон байгууллага юм.
Энэ удаагийн хуралд 6 улсын 47 орон нутгийн 100 гаруй төлөөлөгч оролцож, 11 илтгэлийг тавьлаа.
Монгол Улсаа төлөөлөн Өвөрхангай, Дархан- Уул аймгийн гадаад харилцааны мэргэжилтнүүд орон нутгийн онцлогоо танилцуулсан илтгэлийг тавьсан юм.
Өвөрхангай аймгийн тухайд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эвент үйл ажиллагаануудаа хуралд оролцогч төлөөлөгч нарт танилцууллаа.