• Албан ёсны цахим хуудас
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТӨГРӨГ СУМЫН СУРГУУЛИЙГ ЗАСВАРЛАНА
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү гэргий болон бусад албаны хүмүүстэй Өвөрхангай аймагт айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, бусад албаны хүмүүстэй албан ёсны уулзалт хийлээ.
 
Уулзалтын үеэр “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд “Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
 
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих 600 дахь, Өвөрхангай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна.
 
Төслийн хүрээнд 253 мянган ам доллароор Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна, дотно иж бүрэн засвар хийж, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэргийг суурилуулах юм. Ингэснээр сурагчдын сурч хүмүүжих ая тухтай орчин бүрдэж, боловсролын чанарын үзүүлэлт дээшилнэ хэмээн үзэж байна.

 

2024-02-16 16:48:32