• Албан ёсны цахим хуудас
“Умардын форум” олон улсын байгууллагын болон ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын төлөөлөлгчид Өвөрхангай аймагт ажиллалаа
“Умардын форум” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Владимир Васильев, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Верхоянск депутатуудын зөвлөлийн дарга Екатерина Ноговицына нарын тэргүүтэй Верхоянск, Намский, Черюмчинский наслег зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллалаа.
 
 
Төлөөлөгчид аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, Өвөрхангай аймгийн тухай болон “Умардын форум” олон улсын байгууллагын үйл ажиллагаа, Саха улс, Верхоянск, Черюмчинский наслег зэрэг муж, дүүргүүдийн нутаг дэвсгэр, байгалийн тогтоц, ард түмэн, зан заншлын онцлогийн тухай товч танилцуулга хийв. Мөн 2024 онд орон нутгагтаа зохион байгуулагдах олон улсын чанартай арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
 
Уулзалтын үеэр Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин сумдтай Саха улсын Верхоянск, Черюмчинский наслег зэрэг төрийн байгууллагууд “Найрамдлын харилцаа тогтоож, хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
 
 
Сибирийн зүүн хойд хэсэгт байрлах Саха Улс нь үзэсгэлэнт байгальтай, түүх, соёлын өлгий нутаг бөгөөд аялал жуулчлал хөгжиж буй улс аж.
 
 
Санамж бичгийн хүрээнд эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
 
 
“Умардын форум” олон улсын байгууллагын гишүүнээр 12 бүс нутаг байна. Тус байгууллага ази, европын бүс нутгуудыг холбох, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Өвөрхангай аймаг гишүүнээр элсвэл бусад бүс нутгуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах боломж бүрдэх ажээ.
 

 

2024-02-27 13:47:03