БНХАУ-ын Гүйжөү мужийн Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, профессор Зан Шинхугаар ахлуулсан албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллалаа.
Тус мужаас Өвөрхангай аймагтай хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож, аймгийн Засаг дарга И.Доржсүрэнтэй ажлын уулзалт хийн санал солилцлоо.
Энэ үеэр аймгийн хүнс, хөдөө аж ахуйн болон аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, нэн тэргүүнд хүлэмжийн нарийн ногоо, жимс, жимсгэний тариалалтыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.
Гүйжөү мужийн албаны хүмүүс Арвайхээр сумын арьс шир, ноосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.