БНСУ-ЫН "JH ENGINEERING AND CONSTRUCTION" КОМПАНИЙН ЗАХИРАЛ ХАН СУ ПИЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
БНСУ-ын "JH engineering and construction" компань хог хаягдлыг шатаах, байгаль орчинд ээлтэй, хорт утаа ялгаруулдаггүй зуух үйлдвэрлэдэг бөгөөд Арвайхээр суманд шатаах зуух ашиглах эдийн засгийн тооцооллыг судлаж байна.
Арвайхээр сумын нийт ААН, айл өрхөөс хоногтоо 200 тонн, жилдээ 40 мянган тонн ахуйн хог хаягдал гардаг. Одоогийн байдлаар бид нийт хог, хаягдлаа газарт булж устгадаг. Гэвч энэ нь олон жилийн дараа хөрсний бохирдол үүсгэх гол хүчин зүйл болдог байна.
Аймаг орон нутгийн зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх, салбарын уялдаа холбоог хангахад анхаарсаар ирсэн.
БНСУ-ын "JH engineering and construction" компанийн үйлдвэрлэдэг шатаах зуух нь уурын зуухнаас гарсан хаягдал үнсийг дахин шатааж, хаягдлын хэмжээг 90 хувь хүртэл бууруулах мөн эмнэлгийн аюултай хог хаягдал, малын сэг зэм, ахуйн хог зэргийг бүрэн шатаах боломжтой гэдгийг танилцуулж байгаа юм.
Хог хаягдлыг бүрэн шатаах, утаа ялгаруулдаггүй зуухыг айл өрхүүд, ДС-д холбогдох боломжгүй ААН-үүдийг дулаанаар хангаж буй дулаан үйлдвэрлэгчид ашиглаж болох эсэхийг тооцоолох, хог хаягдлыг шатаах үед гарч буй дулаанаар хавсарсан үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг судлахыг хамтарсан ажлын хэсэгт үүрэг болголоо.
2024-07-07 17:49:25