“2025 Солонгос-Монгол хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа 1:1” бизнес уулзалтыг 2025 оны 02 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Инчонь хотод зохион байгуулах гэж байна.
	Энэхүү уулзалтад дараах салбаруудын төрийн байгууллагын удирдах ажилтнууд болон ААН-үүдийн удирдлагууд оролцох боломжтой.
	Үүнд:
- Барилга
 - Хүнс, хөдөө аж ахуй
 - Эрүүл мэнд
 - Аялал жуулчлал
 - Банк, Банк бус
 - Уул уурхай
 - Мэдээлэл технологи
 - Зам тээвэр, тээвэр зуучийн гэх салбарууд багтаж байна.
 
Бүртгүүлэх иргэд 2025 оны 01 дүгээр сарын 15-ныг дуустал https://wemeet.mn цахим хуудсаар бүртгүүлж, хөтөлбөртэй танилцах боломжтой.
	Уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим”, БНСУ-ын “Солонгосын Удирдах ажилтны холбоо”, Монгол Солонгосын хамтарсан “Канг ан Жи Ви коолишин Эс Би” ХХК нар тус тус ажиллаж байна.
	Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99745408, 77117014 дугаарын утаснуудад холбогдоно уу.