ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН НОНСАН ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
"Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Солонгос улсын Чунчоннам-до мужийн Нонсан хот хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай" хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өчигдөр /2026.01.21/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд болов.
Ёслолын үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон БНСУ-ын Нансон хотын дарга Пэк Сон Хён тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү ёслолын үеэр Өвөрхангай болон Сэлэнгэ аймгууд Нонсан хотын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа гүзээлзгэнийн тариаланд улирлын чанартай ажилтан бэлтгэх гэрээг байгуулсан юм.
Нонсан хот нь БНСУ-таа гүзээлзгэнэ тариалалтаараа тэргүүлдэг бөгөөд хоёр аймгийн хамтран ажиллах гэрээний хүрээнд орон нутгийн иргэд тус хотын хөдөө аж ахуйн салбарт ажиллахаас гадна шинэ техник технологид суралцаж, туршлага судлан, түүнийгээ аймаг, орон нутагтаа хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
2026-01-22 11:05:23