КИМ ИР СЕН-ий нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгт БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо
Арвайхээр сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг 1992 онд Монгол Солонгосын нийгэмлэгийн шугамаар БНАСАУ-тай найрамдлын холбоо тогтоож тус улсын агуу удирдагч КИМ ИР СЕН-ий нэрэмжит цэцэрлэг болсон түүхтэй.
Нэгдүгээр цэцэрлэгээс жил бүрийн 4 дүгээр сард КИМ ИР СЕН-ий мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд БНАСАУ-аас зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж баярын арга хэмжээнд оролцдог уламжлалтай.
Энэ удаа БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, баярын арга хэмжээнд оролцлоо.
2015-04-13 08:28:17