Боловсролын байгууллагаар дамжин БНАСАУ-тай найрамдлын холбоо сайжирч байна
БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу тэргүүтэй зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзсан юм.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: “БНАСАУ-тай манай орон ах дүүгийн харьцаатай. Ялангуяа Өвөрхангай аймгийн хувьд агуу удирдагч КИМ ИР СЕН-ий нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгээр дамжуулан тус улстай найрамдлын холбоотой байдагт талархаж байна. Цаашдаа бидний хамтын ажиллагаа бусад салбаруудад өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ
БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу Арвайхээр хотод хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд БНАСАУ-ын Элчин сайдын яам, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүрээгээ улам өргөжүүлнэ хэмээлээ.
2015-04-13 09:28:06