• Албан ёсны цахим хуудас
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд чанарын удирдлагын iso 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхээр гэрээг үзэглэлээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд чанарын удирдлагын iso 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхээр гэрээг үзэглэлээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ачааллыг бууруулж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тухай тусгагдсан.

Энэ хүрээнд БОЭТ-д “Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зөвлөх байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Тус төсөл хэрэгжиж, чанарын удирдлагын iso 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч ажиллагсдын харилцаа хандлагыг сайжруулахад дэвшил гарна гэж үзэж байгаа юм.

Төслийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Обзерв консалтинг” ХХК хариуцан гүйцэтнэ.

 

2019-10-15 14:16:49