Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтээс удаашралтай хэрэгжиж буй зорилт, арга хэмжээг танилцуулах
2. Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл хэлэлцэх тухай
3. “Үхэр сүрэг” дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай
4. Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөний төсөл хэлэлцэх тухай
5. Худалдаа, үйлчилгээний төвүүдэд авах арга хэмжээний тухай
6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг ашиглуулах журам”-ын хэрэгжилт, үр дүн
7. Хүүхдийн ордны дэргэдэх дугуйлан, сургалтуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал