Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж буй "Зууны гүүр" ХХК-ийн төлөөлөл манай аймагт ажиллаж байна.
Тус ерөнхий төлөвлөгөөг 2019 ондоо багтааж аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлуулах төлөвлөгөөтэй бөгөөд энэ хүрээнд аймгийн холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байна.