
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын 9 ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж байна. Сул ажлын байранд бүртгүүлсэн 12 иргэн тус сонгон шалгаруулалтад оролцож байна. “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.