Аймгийн Засаг дарга Г.Ганболд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан ард иргэдэд тайлагнадаг уламжлалтай.