• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна.

Хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцэж байна.
1. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүн, цаашид анхаарах асуудал

2. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын нэрэмжит орон нутгийн урамшууллын багц олгох журмын төсөл хэлэлцэх тухай

3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Арвайхээр суманд 2018-2020 онд хэрэгжүүлэх усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-ний хэрэгжилт

4.Насан туршийн боловсролын төвийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай

5. “Ажил олгогчийг урамшуулах журам батлах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт

6. “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар тогтоолын хэрэгжилт

7. Аймгийн Засаг даргын 2017 оны А/39 дүгээр захирамжаар батлагдсан ”Аймгийн аварга малчин, саальчин, фермер, тариаланч шалгаруулах тухай журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 
 

 

2019-12-19 12:40:54