Иймд айл, өрх иргэн бүр харьяа сум багийнхаа Засаг даргад хандаж, “Хүн ам, өрхийн мэдээллээ хянан баталгаажуулснаар тус тооллогод тухайн иргэн айл өрх, үнэн бодит мэдээллээр тоологдож бүртгэгдэнэ. Мөн www.registration.nso.mn холбоосоор орж, өөрийн болон гэр бүлийнхээ мэдээллийг шалгаж, өөрсдөө засварлаж болно. Хүн ам, өрхийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр төрийн үйлчилгээг саад бэрхшээлгүйгээр авах, төрийн архиваас өрхийн гишүүд тус бүрээр үнэн зөв лавлагаа гаргуулах боломжууд нэмэгдэх юм.