• Албан ёсны цахим хуудас
Өнөөдөр/2020.01.09/ аймгийн Онцгой комисс хуралдаж томуу, томуу төст өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Өнөөдөр/2020.01.09/ аймгийн Онцгой комисс хуралдаж томуу, томуу төст өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Тус хурлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтыг 7 хоногоор, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг мөн 7 хоногоор сунгахаар тогтлоо. Сүүлийн 3 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторын үзлэгт 4820 хүн үйлчлүүлсний 695 нь томуу, томуу төст өвчлөлийн шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханджээ. Нийт сумдаас 13 суманд  амбулаторийн үзлэгээс томуу томуу төст өвчний эзлэх хувь 15-аас дээш байгаа тул дээрх шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа.

Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хэвийн явагдана.

 

2020-01-09 15:38:44