Томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслэл, гар ариутгах, халдваргүйтгэх бодис, амны хаалт зэрэг хэрэглэгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг нэмэхгүй байхыг бүх шатны эмийн эргэлтийн сангуудад зөвлөж, үнэ нэмсэн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт даалгав.