Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Ус хангамж, ариутгах татгуурын хамгаалалтын бүс тогтоох тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 48 дугаар тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт
2. Арвайхээр суманд шинээр баригдсан цэвэрлэх байгууламжид эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцэх
3. Хеликобактерийн эсрэг аян зохион байгуулах тухай
4. Элэг бүтэн монгол хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулах тухай
5. “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний төсөл хэлэлцэх тухай
6. Аймгийн брэнд бүтээгдэхүүний лого шалгаруулах уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг хэлэлцэх тухай
7. Орон нутгийн үйлдвэрлэлийг төрийн байгууллагын худалдан авалтаар дэмжих тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын төсөл хэлэлцэх тухай