• Албан ёсны цахим хуудас
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 1032 сурталчилгааны материалыг хэвтэн эмчлүүлэгч болон эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд түгээж, 477 үйлчлүүлэгчид сургалт хийсэн байна.

- Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд хүн амд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны цахим хуудсанд 178 төрлийн сэрэмжлүүлэг мэдээг цахим хуудаст байршуулж, 19094 иргэн хандаж, мэдээлэл авсан.
- Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд 6 төрлийн мэдээлэл, 9 төрлийн зөвлөмж, 2 төрлийн сэрэмжлүүлэг мэдээг байршуулж, 15372 иргэн хандаж, мэдээлэл авсан байна.
- Зоонозын Өвчин судлалын төвийн фэйсбүүк хуудаст Covid-19 холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг бүхий 4 пост мэдээ оруулсан бөгөөд одоогоор 1820 хүнд хүрсэн байна.
- Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэд, үйлчлүүлэгчдийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 27 байгууллагад жавелионы 0.3%-ийн уусмалаар халдваргүйтгэлийг хийж байна.
 

2020-03-13 13:04:05