Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа
1. Амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, амин үзүүлэлтийн монитор, хамгаалах хэрэгсэл, зориулалтын N95 амны хаалт зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлнэ.
2. Аймгийн хэмжээнд хүнс тэжээлийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа 3400 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлнэ.
3. Архи согтууруулах ундааг тодорхой цагийн хуваарийн хүрээнд худалдан борлуулна.
4. Ариутгал, халдваргүйжүүлэлт дахин хийх шаардлагатай газруудад халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна.
5. Махны үнэ огцом өсөх асуудал үүсвэл нөөцийн махыг худалдаалж эхэлнэ.
6. Спорт заал, комьютер тоглоом, караоке, цэнгээний газруудын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 30 хүртэл хязгаарлана.