Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газартай видео хурал зохион байгууллаа.
Тус хурлаар хаваржилт, мал төллөлт, ноолуурын бэлтгэл, хаврын тариалалт, тариаланчдад бодлогоор дэмжлэг үзүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өгсөн юм.