• Албан ёсны цахим хуудас
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА Аймгийн Стандарт хэмжилзүйн газраас 2020 оны хагас жилийн байдлаар 20 аж ахуйн нэгж, 71 иргэний баталгаажуулалтад хамрагдах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

Аймгийн Стандарт хэмжилзүйн газраас 2020 оны хагас жилийн байдлаар 20 аж ахуйн нэгж, 71 иргэний баталгаажуулалтад хамрагдах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

Хүсэлтийн дагуу нийт 89 үйлчилгээний газар, 4 бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тохирлын үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд аймгийн баталгаажуулалтын зөвлөлийн 6 удаагийн хурлаар хэлэлцүүлэн 5 нэр төрлийн 84 үйлчилгээ, 3 нэр төрлийн 4 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг 1-3 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэжээ.

 

 

2020-07-07 19:06:41