Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нээлттэй өдөрлөг аймгийн Үйлчилгээний нэгдсэн төвд 2020 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Иргэд уг өдөрлөгөөс иргэний, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө болон иргэн, ААН-ийн өр төлбөргүй гэснийг магадалсан лавлагааг үнэ төлбөргүй олгож байна.