Манай аймагт 16 мянга гаруй өрхийн 6.7 сая мал намаржиж байна.
Аймгийн нийт нутгаар зундаа гандуу байж, бороо оройтож орсон. Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар бэлчээрийн 50 хувь гантай, 45 хувь гандуу гэсэн дүгнэлт гарч, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндрэх онцгой эрсдэл үүсч буй талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир хэллээ. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад
1. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт
2. Отор нүүдлийг зохион байгуулах
3. Мал, мах зах зээлд нийлүүлэх 3 асуудалд аймгаас онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.
2020-10-06 09:40:20