Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 4700 тонн өвс, 1150 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар тус нөөцөд 300 сая гаруй төгрөгийн өвс, тэжээлийг бүрдүүлээд байна. Малчдын түвшинд 58800 тонн өвс, тэжээл бэлтгэхээс 8.2 тонн өвс, тэжээлийг бүрдүүлжээ. Хувийн хэвшлийнхэнд өвс, тэжээл татах асуудлыг тавьж ажилласнаар 400 тн өвс, тэжээл татаж нөөцөлсөн. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Хархорин суманд малын ногоон тэжээлийг өнгөрсөн жилийнхээс 2 дахин их буюу 2360 га-д тариалсан. Үүнээс 100 гаруй боодол ногоон тэжээл хураан аюулгүй нөөцөд нөөцөлнө. Аймаг, сумын аюулгүй нөөц бүрдүүлэхэд дутагдаж байгаа санхүүгийн дэмжлэгийг Засгийн газар, Улсын онцгой комисст уламжлаад байна.