Цэрэг дайчдыг аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхнаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч, баяр хүргэлээ. Эдгээр цэргүүдийн хувьд улс орноо батлах хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Таван толгой-Зүүнбаян”-ын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож сард 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч, дансандаа 11.2 сая төгрөгтэй цэргийн албанаас халагдаж ирж буйгаараа онцлог юм.