Өвөрхангай нутгаар солигдмол үүлтэй өдөртөө хур тундас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нийт нутгаар шөндөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Арвайхээр орчмоор солигдмол үүлтэй Өдөртөө хур тундас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нийт нутгаар шөндөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна. Иймд: Салхи, шуурганы үеэр малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, төөрөх, малтайгаа уруудах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хол ойрын замд машин техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг Онцгой байдлын газраас Онцгойлон анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 31-1-нд ихэнх нутгаар секундэд12-14 метр хүртэл ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Шөндөө 7-12 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.